Чандганы нүүрсний уурхай

Төслийн нэр:

Чандган

Төрөл:

Нүүрсний уурхай

Үйл ажиллагаа:

Эрэл хайгуул, олборлолт

Чандгана талын нүүрсний уурхайг анх 1961 онд “Бумбат”-ын уурхайн харьяанд ашиглаж эхэлсэн. 1966 оноос Бэрхийн уурхайн харьяанд шилжин ашиглагдаж байгаад 1971 оноос бие даасан уурхай болж үйл ажиллагаа явуулж байсан байна. 1995-1997 онуудад хувийн хэвшлийн уурхайд шилжиж, 1997 оны 10 дугаар сараас Төрийн өмчийн хорооны тогтоолоор “Баялаг-Чандган” ТӨҮГ болсон. Гэвч “Баялаг-Чандган” ТӨҮГ нь үйлдвэрлэлээ хэвийн явуулж чадахгүйд хүрч зардал өндөрсөж, алдагдалтай ажиллах болсон. Тус уурхайн орд газрын уул-геологийн нөхцөл хүндэрч, гүний усны шүүрэлт ихтэй болж усанд автсан, зарим мөргөцөгүүд галтай, техник технологийн хувьд хуучирч, ашиглалтын хугацаа дуусаж, цаашид ашиглах боломжгүй болсон, боловсон хүчний дутагдалтай, чадвар муутай зэргээс шалтгаалан үйлдвэрлэлийг хэвийн хэмжээнд явуулж чадахгүйд хүрч улмаар үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг эрс багасч, шинээр хөрөнгө оруулалт хийж чадахгүйд хүрсэн юм.

Тиймээс Монгол Улсын Засгийн Газрын 1999 оны 74-р тогтоолын 3 дугаар зүйлийн “а” заалтыг үндэслэн Монгол Улсын Төрийн өмчийн хорооны даргын 1999 оны 7 дугаар сарын 27-ны 251 дугаар тушаал, Хэнтий аймгийн засаг даргын 76 тоот захирамжаар томилогдсон комиссууд 1999 оны 7 дугаар сарын 28-30-ний өдрүүдэд “Баялаг-Чандган” төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Бэрх Уул” төрийн өмчит үйлдвэрийн газарт хүлээлгэн өгч акт үйлдсэнээр Чандганы нүүрсний уурхай нь тус үйлдвэрийн мэдэлд харьяалах болсон. Одоогийн байдлаар Чандганы нүүрсний уурхай нь Хэнтий аймгийн зарим сумдууд, мөн аймгийн төвийн аж ахуй нэгж, ард иргэдийг нүүрсээр тасралтгүй ханган ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хүн амын суурьшил, дэд бүтцийн хөгжил зэргээс хамааран тус уурхай нь жилдээ 120-180 мян.м3 хөрс хуулалтын ажил хийж, 50,000-62,000 тн нүүрс олборлон борлуулж байна. Сум орон нутагтай хийсэн нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд Мөрөн сумын хогийн цэгийг дарж устгах, ундны усны худгийг сэргээн засварлах, зорилтот бүлгийн зарим ард иргэдэд хандив тусламж үзүүлэх зэрэг ажлуудыг хийсэн байна.

Бид монгол хүний ур чадварыг дэвшилтэт технологитой хослуулан улс орноо хөгжүүлж, эдийн засгийг өсгөхийг зорьно.

Холбоо барих

Бид сорилтод хэзээ ч бууж өгдөггүй.

  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, Модерн таун 203-25-15
  • (+976) 98331954
  • berkhuul1954@gmail.com